|
Main » 2011 » May » 1 » Сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө
2:03 PM Сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө |
2010-2011 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал
амжилттай болж өнгөрлөө. 1-р шат буюу 5-н тэнхимийн хүрээнд нийт
40орчим оюутны илтгэл оролцсон нь нийт сургуулийн хэмжээнд эрдэм
шинжилгээ судалгааны ажлын идэвхи өргөн цар хүрээтэйгээр болж буй
онцлогтой юм. Үүнээс:
Газарзүй-Аялал жуулчлалын тэнхимээс:
- Алтанболд ГЗ-4
- Энхбаяр ГЗ-3
- Цогтсайхан ГЗ-2
шалгарсан бөгөөд 2-р шатны сургуулийн хэмжээнд 14 оюутан өрсөлдөж,
- 1-р байранд Цаг уурын 3-р ангийн оюутан Б.Ганболд "Цаг уурын виртуал лаборатори" сэдвээр орж цаашаа МУИС-ийн бүх салбар сургуулиас шалгарсан оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор боллоо.
- 2-р байранд Газарзүйн 2-р ангийн оюутан Б.Цогтсайхан "Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг орон зайн хувьд тооцоолох нь" сэдвээр,
- 3-р байранд Газарзүйн 3-р ангийн оюутан Г.Энхбаяр "Туул гол болон түүний цутгал голуудын үерийн усны нөлөөллийн хүрээг тогтоох асуудал" сэдвээр тус тус эзэллээ.
Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний хурлийн шагналыг МУИС-ийн
Газарзүй Геологийн Сургуулийн Геоэкологи-Орчин судлалын тэнхимийн багш
Др. О.Батхишигийн удирдаж хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын хөрсний
бохирдлын суурь судалгаа" төсөл ивээн тэтгэж, байранд орсон оюутан,
удирдсан багш нарт ГГС-ийн захирал проф. В.Батцэнгэл, багш др.
О.Батхишиг, Эрдэмтэн нарийн бичиг, багш др. П.Мягмарцэрэн нар шагналыг
гардуулан өгсөн юм. Энэ жилийн хувьд оюутны илтгэлийг удирдсан багшийг
шагнасан нь шинэлэг зүйл болсон.
|
Views: 884 |
Added by: starhero
| Rating: 0.0/0 |
|