EARTH

Site menu
Өнөөдрийн бичлэг
Газарзүй 2
Чөлөөт цаг
Харилцаа
Болъёо болоош дээ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 9
Газарзүй

File Catalog

Main » Files » My files

Оросын Холбооны Улс
2010-11-18, 1:10 AM

 

Түүх

Оросын Холбооны Улсын түүх нь Зүүн Славуудаар анх эхэлжээ. Славууд нь МЭӨ 3-8-р зууны дундуур Европт тодорч эхэлсэн байна. 9-р зуунд зүүн Славчуудын анхны улс болох Киевийн Русь байгуулагджээ. Энэ улс нь Викингүүд болон тэдгээрийн үр удмуудаар удирдуулж байсан бөгөөд 988 онд Византын эзэнт гүрнээс Христын шашныг өвлүүлэн авсан. Энэ явдал нь дараагийн мянган жилийн турш Оросын соёл урлагийг тодорхойлсон Византийн болон Славын соёл урлагийн нэгтгэлийг эхлүүлжээ. Улмаар Киевийн Русь нь задарч газар нутаг нь Оросын маш олон жижиг хэмжээний феодалын улсуудад хуваагджээ. Киевийн Русийн залгамжлагч улсуудаас хамгийн хүчирхэг нь Москва байсан бөгөөд энэ нь Оросын нэгтгэл, Алтан Ордын эсрэг тусгаарлах хөдөлгөөнд голлох байр суурийг эзэлж байв. Москва нь аажмаар орчмынхоо Орос улсуудыг нэгтгэсэн бөгөөд Киевийн Русийн соёл урлаг, улс төрийн өвийг захирах болжээ. 18-р зуун гэхэд энэ улс нь байлдан дагуулалт, нийлүүлэлт, судалгаа зэргээр хүрээгээ тэлж, ПольшоосНомхон Далай хүртэл үргэлжилсэн Оросын эзэнт гүрэн болсон байв.

Орос нь Оросын эзэнт гүрний цагаас дэлхийн хүчин, нөлөө ихтэй орон болсон бөгөөд хожим нь дэлхийн анхны, хамгийн том социалист орон, "суперхүчин" болох ЗХУ-н хамгийн том, хамгийн чухал хэсэг болжээ. Энэ нь урлаг, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт үзүүлсэн. 1991 онд ЗХУ задарснаар Оросын Холбооны Улс байгуулагдсан бөгөөд энэ нь ЗХУ-н залгамжлагч хэмээн тооцогддог.

Засаг захиргааны нэгж


Орос нь засаг захиргааны хувьд 46 муж, 21 бүгд найрамдах улс, 8 хязгаар, 4 автономит тойрог, 1 автономит муж, холбооны чанартай хоёр хотоос (Москва, Санкт-Петербург) бүрдэнэ. Нийт 83 субьектээс бүрэлддэг.

Улс төрийн тогтолцоо

Ерөнхийлөгч

ОХУ-ын төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч. 1991 оны 6 сарын 12-нд болсон сонгуулиар Борис Ельцин ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн 1996 оны 7 сарын 3-нд дахин сонгогдсон.

Харин 1999 оны 12 сарын 31-нд тэрээр өөрийн саналаар албан тушаалаасаа огцорчээ. Ерөнхийлөгчийн албан үүргийг Засгийн газрын тэргүүн Владимир ПутинДмитрий Медведев сонгогдсон бөгөөд 5 сарын 8 ны өдөр албан ёсоор тангараг өргөжээ. гүйцэтгэж байгаад 2000 оны 3 сарын 26-нд явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулиар Путин сонгогдож, 2000 оны 5 сарын 5-нд албан ёсоор тангараг өргөсөн байна. 2008 оны 3 дугаар сарын 2 ны өдөр болсон ерөнхийлөгчийн ээлжид сонгуульд

ОХУ-ын парламент нь Холбооны хурал. Холбооны хурал нь Холбооны зөвлөл, Төрийн дум гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Холбооны зөвлөлд субьект бүрээс 2 төлөөлөгч сонгогддог. Төрийн дум 450 депутаттай.

Засгийн газар

ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ.

Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.

 

Category: My files | Added by: starhero
Views: 610 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: