EARTH

Site menu
Өнөөдрийн бичлэг
Газарзүй 2
Чөлөөт цаг
Харилцаа
Болъёо болоош дээ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 9
Газарзүй

File Catalog

Main » Files

Total entries in catalog: 4
Shown entries: 1-4

Энэ өдрийн мэнд
Удахгүй болох доктор профессор М.Баянтөр багшийн шалгаот гэрийн даалгаваруудын ажилд тус болох үүднээс энэ вэб хуудсаар зочлогч та бүхэнд манай сургуулийн бие даахад ирээгүй байгаа энэхүү чухал номыг татаж авахаар бэлдлээ.
МУ-ын үндэсний статистикийн эмхэтгэл 2010 болон үүнээс өмнөх цувралууд байгаа боловч энэ нь хамгийн сүүлийн тоо баримт учраас тавьсан болно.

My files | Views: 1660 | Downloads: 235 | Added by: starhero | Date: 2011-05-10 | Comments (8)

 (Орос хэл: Росси́йская Федера́ция) буюу Орос (Орос хэл: Росси́я) нь ЕвразийнНорвеги, Финлянд, Эстон, Латви, Литва (Калинград Област), ПольшБелорус, Украйн, Гүрж, Азербайжан, Казакстан, Хятад, Монгол, Хойд Солонгос. Мөн харьцангуй бага усаар (Берингийн хоолой, Балтын тэнгис, Хар тэнгис, Лаперузын хоолой) АНУАльяск муж, Швед, Дани, Турк, Японтой ойролцоо. хойд хэсгээр үргэлжлэх улс юм. Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд 83 засаг захиргааны субъектээс тогтно. Орос нь дараах улсуудтай хил залгана (цагийн зүүний эсрэгээр, баруун-хойд зүгээс зүүн-өмнөд зүг рүү): (Калинград Област),

Орос нь дэлхийн хуурай газрын наймны нэгийг эзлэдэг, газар нутгаараа хамгийн том орон юм. Мөн хүн амаараа есөд жагсана. Хойд Азийн бүх хэсэг болон Европын 40 хувийг эзэлдэг. Нийт 11 цагийн бүс ба олон янзын байгаль орчин, газраар үргэлжилдэг. Орос нь эрдэс бодис ба эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүдэг бөгөөд эрчим хүчний "суперхүчин" гэгддэг. Мөн ойн хэмжээгээрээ тэргүүлдэг бөгөөд нууруудад нь дэлхийн шингэн байдлаар орших цэнгэг усны нөөцийн дөрөвний нэг агуулагддаг.

Орос нь НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, Тусгаар тогтносон орнуудын холбооны гишүүн (Commonwealth of Independent States), Их НаймынG8) гишүүн юм. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг бөгөөд үүний тоогоороо тэргүүлдэг. (

My files | Views: 612 | Downloads: 0 | Added by: starhero | Date: 2010-11-18 | Comments (0)

Төрийн далбааМонгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай. Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ III зууны үед Хүннү гүрний төв болжээ. МЭ IV-X зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж төв Азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгэдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд Чингис хааны ач болох Хубилай хаан Юань гүрнийг Хятадад байгуулсан байна. Юань гүрэн унасны дараа XIV зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ. 1990 онд социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон. Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд амьдардаг.

My files | Views: 3427 | Downloads: 0 | Added by: starhero | Date: 2010-10-15 | Comments (2)

Өнөө үед аливаа улс орны хөгжил дэвшилд тухайн бүс нутаг ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон. Үүний зэрэгцээ тухайн бүс нутгийн ерөнхий хөгжил дэвшилд тухайн улсын үзүүлэх нөлөө өндөр юм. Жишээлэхэд: Анх 18-р зууны дунд үед Их британид капитализмыг байгуулснаар түүний хөрш зэргэлдээх Франц, Германд дараа нь Европ даяар түгэн тархаж, Европчууд өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэх эхлэлээ тавьжээ.
My files | Views: 1128 | Downloads: 46 | Added by: starhero | Date: 2010-10-01 | Comments (0)